За, ингээд Солонгос Улсын гадаад их сургуулийн түгээмэл бус хэлний сургалт дэмжих хөтөлбөрийн зүгээс БНСУ-ын Уран зохиол орчуулах төв байгуулагатай хамтран зохион байгуулсан Солонгос уран зохиолыг Монгол хэлнээ хамтран орчуулах дадлагын сургалтаа амжилттай төгслөө. Долоон 7 хоногийн турш үргэлжилсэн энэ сургалтаар уран зохиол орчуулах арга барил, техник, онол зэрэг маш олон зүйлийг тогтоож авлаа. Өчигдөр болсон хаалтын арга хэмжээн дээр тухайн романыг зохиосон Гим Ёнсү гэдэг зохиолчтой уулзаж ярилцаад амжилттай өндөрлөлөөө. Цаашид энэ сургалт дахиад зохион байгуулагдахаар болвол Манай Монгол судлалын тэнхимийн оюутнууд ч гэсэн идэвхитэй оролцож байхыг санал болгон хүсэж байна. Үнэхээр ашигтай бас үр дүнтэй сургалт болсон шүү гэж хэлье. Зохиолч Гим ёнсү-гийн "4-р сарын үзэсгэлэн, 7-р сарын нарс мод" гэдэг өгүүллэгийн түүврийг бас та бүхэнд санал болгож байна.



0 댓글